“WELEND.MN” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Сүүлд өөрчлөлт оруулсан огноо: 2022 оны 3-р сарын 2-ны өдөр

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь WELEND.MN (цаашид “ Платформ ” гэх)-д Хэрэглэгчээр бүртгүүлэх, хэрэглэгчийн (“ Та ” болон “ таны ”) зөвшөөрлөөр хувийн мэдээллийг цуглуулах, тус платформыг ашиглахад Хэрэглэгчдийн баримтлах журмыг тодорхойлно. Welend.mn нь банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг хэрэглэгч болон платформоор нэвтэрч буй хүмүүст хүргэх зорилготой “Вилэнд Капитал ББСБ” ХХК (“ Вилэнд ” “ Бид ” гэх)-ийн эзэмшлийн платформ юм.

Та Платформд бүртгэл үүсгэх, ашиглаж эхлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг анхааралтайгаар бүрэн уншиж танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэсэн сонголтыг сонгон, чагтлах хэсгийг дарж идэвхжүүлснээр платформоор дамжуулан үйлчилгээ авах, платформыг ашиглах эрхтэй. Хэрэв Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд “Татгалзаж байна” гэсэн товчийг идэвхжүүлнэ. Та татгалзсан тохиолдолд Платформыг зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэж болохыг анхаарна уу. Иймд Хэрэглэгч танд Платформын веб сайт болон аппликейшныг ашиглахгүй байхыг зөвлөж байна.

  • Нийтлэг зүйл 
  1. Платформ нь мэдээллийн технологийн шийдлүүд дээр суурилсан Хэрэглэгчийн хүсэлтийг хурдан, хялбар, найдвартай шийдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд туслах зорилготой. 
  2. Хэрэглэгч нь “Welend.mn”-д хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх үүрэгтэй.
  3. Үйлчилгээний нөхцөл нь www.welend.mn веб сайт, гар утасны аппликейшн болон бусад төхөөрөмжөөр нэвтрэн Вилэнд Капитал ББСБ-ын үйлчилгээ авахад нэгэн адил үйлчилнэ.
  4. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог харгалзуулсан утгаар ойлгоно: 
    1. “Хэрэглэгч” гэж Платформд бүртгэлтэй, платформоор дамжуулан үйлчилгээ авч, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийг;
    2. Үйлчилгээ ” гэж Платформоор дамжуулан хэрэглэгчид үзүүлж буй Вилэнд Капитал ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг; 
  • Хэрэглэгчийн бүртгэл 
  1. Платформын хэрэглэгчийн Нэвтрэх хэсэгт (Бүртгэл) Та өөрийн нэвтрэх нэр, нууц үг дээр суурилж бүртгэл хийлгэнэ. Ингэхдээ Вилэндээс өгсөн зааврын дагуу Таны гар утсанд ирсэн 2 давхар хамгаалалт бүхий баталгаажуулах OTP кодыг оруулсны дараа өөрийн нууц кодыг үүсгэж бүртгүүлэх шаардлагатай. 
  2. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн хэлцлийг бие даан хийх бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн иргэн, эсхүл хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд байхыг шаардана. 
  3. Платформ дараах мэдээллийг Таны бүртгэлийг баталгаажуулахад шаардана: 
    1. Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он сар өдөр;
    2. Иргэний үнэмлэхний дугаар эсхүл паспортын дугаар;
    3. И-мэйл хаяг болон утасны дугаар;
    4. Оршин суугаа хаяг;
    5. Нүүр царайг бүрэн харуулсан бодит зураг;
  4. Хэрэглэгчийн Платформд бүртгүүлэхэд болон ашиглах явцад өгсөн мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бөгөөд хамгийн сүүлийн байдлаарх мэдээлэл байна. Хэрэглэгч нь хувийн мэдээллийг буруу, худал мэдүүлснээс үүдэх хариуцлагыг өөрөө хариуцна.
  5. Вилэнд нь Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхдээ өгсөн мэдээллийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчилж авах, шинэчлэхийг Хэрэглэгчээс шаардах эрхтэй бөгөөд харилцагчийг таньж мэдэх, мэдээлэл шинэчлэхээс татгалзсан тохиолдолд Танд үйлчилгээ үзүүлэхээс татгалзана. 
  6. Бид Таны өгсөн мэдээлэл болон баримт бичгийг шалгаад Платформд бүртгэл үүсгэхээс татгалзах эрхтэй бөгөөд татгалзлыг тайлбарлах эсхүл мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Таныг бүртгэхээс татгалзсан тохиолдолд Бид аливаа хариуцлага хүлээхгүй болно. 
  7. Хэрэглэгч нь бүртгэл баталгаажсанаас хойш Платформыг зохих ёсоор ашиглах эрхтэй. 
  8. Хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулах төхөөрөмж нь имэйл хаяг болон гар утасны дугаар байх тул эдгээрийн хэрэглээ, нууцлалыг Хэрэглэгч хянах үүрэгтэй ба Хэрэглэгч нь имэйл хаяг, гар утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд Вилэндэд мэдэгдэж, өөрчлөлт оруулах үүрэгтэй
  • Нууцлал, аюулгүй байдлын шаардлага
  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлд нэвтрэх нэр, нууц кодыг чанд нууцална. Бүртгэлд өөрийн хувийн мэдээлэл, дансны мэдээлэл холбосон, зээлийн баримт бичгийг оруулсан тохиолдолд бусдад өөрийн бүртгэлээр нэвтрэх боломж олгохгүй байж хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  2. Өөрийн бүртгэлийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор Платформыг ашиглаж дууссан тухай бүр өөрийн бүртгэлээс гарах товчийг дарж байх үүрэгтэй. Та хувийн бус /нийтийн, бусадтай хуваалцдаг/ төхөөрөмжөөс Платформд хандахдаа өөрийн нэвтрэх нэр, нууц үг болон Платформд оруулсан мэдээллийн нууцлалыг хамгаалж, онцгой анхааралтай байна уу. 
  3. Үйлчилгээний нөхцөлд заасан нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс гарах аливаа зардал, хохирол, хариуцлагыг Хэрэглэгч бүрэн хариуцна. 
  4. Хэрэв Таны нэвтрэх нэр, нууц үгийг гуравдагч этгээд мэдсэн гэж үзсэн, таны бүртгэл рүү өөр этгээд халдсан гэж үзэж буй тохиолдолд нэн даруй Вилэндэд мэдэгдэж, бүртгэлийг хаалгах эрхтэй.
  • Хэрэглэгчийн зөвшөөрөл
  1. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх, ашиглах явцад оруулж буй өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг Вилэндэд цахимаар зөвшөөрсөн болно. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Бид хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нууцлалын бодлогоос харна уу. 
  2. Хэрэглэгчийг таньж мэдэх, баталгаажуулах зорилгоор Вилэндийн хүсэлтээр өөрийн төрсөн огноо, иргэний үнэмлэхний мэдээллийг өгөх, и-мэйл хаяг, гар утасны дугаар болон цаашид дансны жинхэнэ эзэмшигчийг баталгаажуулах алхмуудыг хийх, мөн шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас Хэрэглэгчийн мэдээллийг авч, баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
  3. Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас Хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардсан тохиолдолд Вилэнд мэдээлэх үүрэгтэй бөгөөд Хэрэглэгч нь дээрх мэдээллийг дамжуулахыг зөвшөөрсөн болно.
  • Платформыг ашиглахад Хэрэглэгчийн баримтлах журам, хүлээх үүрэг
  1. Хэрэглэгчид дараах зүйлсийг хориглоно: 
    1. Аливаа хууль тогтоомж, журам, гуравдагч этгээдийн эрх эсвэл “энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчих, үл биелүүлэх;
    2. Платформын дэд бүтцэд үндэслэлгүй буюу их хэмжээний ачаалал өгөх, Платформыг ажиллуулахад саад болох аливаа төхөөрөмж, хортой програм, вирус, спам оруулах, суулгах, ашиглах зэрэг Платформын үйл ажиллагааг доголдуулах хэмжээний мэдээлэл оруулах;
    3. Платформд хадгалагдаж буй болон Платформ, Вилэнд, бусад хэрэглэгчийн мэдээлэл, баримт бичгийг цуглуулах, хуулбарлах, задруулах, зар сурталчилгаа дамжуулах, Платформ дээрх мэдээллийг задруулах, хувийн болон хууль бус зорилгод ашиглахыг хориглоно. 
    4. Зээлдэгчийн мэдээлэл, зээлийн баримт бичиг оруулах зааврын дагуу мэдээллийг бүрэн гүйцэд оруулахгүй эсхүл бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах, ашиглах;
    5. Платформын сервер, мэдээллийн санд зөвшөөрөлгүй нэвтрэх, хөндлөнгөөс оролцох, гэмтээх, тасалдуулахыг оролдох; 
  2. Хэрэглэгч нь үйлчилгээ авахаас өмнө тухайн Үйлчилгээний нөхцөл, шимтгэл, хураамжийн мэдээлэлтэй бүрэн танилцах үүрэгтэй. Хэрэглэгчид санал болгож буй үйлчилгээний нөхцөл, шимтгэл, хураамжийн хэмжээг Хэрэглэгч танилцах боломжтойгоор Вилэнд нь олон нийтэд ил тод байршуулах эсхүл Хэрэглэгчид танилцуулсан байна. 
  3. Хэрэглэгч нь бусдын нэр, хувийн мэдээллийг ашиглан бүртгэл үүсгэж, Платформын үйлчилгээг хэрэглэхийг хатуу хориглоно. Бусад хүний хувийн мэдээллийг ашиглаж бүртгэл үүсгэснийг илрүүлсэн тохиолдолд Вилэндээс хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хязгаарлаж, бүртгэлийг устгана.
  4. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас Вилэндэд болон бусад этгээдэд шууд болон шууд бусаар учруулсан хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.
  • Платформын үйл ажиллагаа 
  1. Платформыг зөвхөн Вилэндээс санал олгож буй Үйлчилгээг авахад ашиглах бөгөөд үүнийг зөрчиж, Хэрэглэгчид хориглосон болон хууль тогтоомжид хориглосон үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно. 
  2. Бид Платформоор үзүүлэх үйлчилгээг нэмэх, хасах, өөрчлөх, түүнд мэдээлэл байршуулах, Платформын бүтэц, функц, харагдах байдал, агуулагдах мэдээллийг нэг талын санаачилгаар өөрчлөх эрхтэй. Мөн Платформын алдаа, гэмтлийг засварлах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, Платформ дээрх үйлчилгээг нэмэх, хасах, өөрчлөх, түүний харагдах байдал, бүтцийг өөрчлөх зэрэг аливаа шалтгаанаар Бид Платформд нэвтрэх, үйлчилгээ авах явцад хэрэглээг хязгаарлах, хүлээлгэх, эсхүл цуцлах ажиллагааг дангаар хэрэгжүүлнэ. 
  3. Үйлчилгээний нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Платформыг зүй бусаар ашиглаж байна гэж үзэх тохиолдолд Вилэнд нэг талын санаачилгаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, бүртгэлийг түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд танд урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээг зогсоох, Платформд хандах эрхийг хаах зэрэг Платформын үйлчилгээг ашиглахаас урьдчилан сэргийлэх техникийн эсвэл хууль эрх зүйн арга хэмжээг авна.
  4. Платформыг байнгын тогтвортой ажиллана гэх баталгааг Бид гаргахгүй бөгөөд Таны илгээсэн хүсэлтийг холбогдох хууль, журамд заасны дагуу ажлын цагаар шийдвэрлэж, богино хугацаанд хариу өгөхийг хичээж ажиллах тул эдгээрийн үр дагаварт бий болох аливаа алдагдал, хохирлыг Бид хариуцахгүй. 
  5. Бид өөрийн хяналтаас гадуурх үйл явдлын улмаас учирсан хохирлыг хариуцахгүй бөгөөд тэдгээрт (дараахаар үл хязгаарлагдах) Хэрэглэгчийн интернетийн тасалдал, компьютерийн вирус, системийн тасалдал, давагдашгүй нөхцөл байдал, гуравдагч этгээдийн халдлага, үйлдэл зэргийг ойлгоно. Вилэнд Капитал ББСБ ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас Хэрэглэгчид хохирол учирсан нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ. 
  6. Холбоосууд: 
    1. Платформд гуравдагч этгээдийн вебсайтын холбоосыг оруулж болох бөгөөд эдгээр вбсайт нь бидний хяналтаас гадуур байх тул тэдгээр гуравдагч талын вбсайт дээрх аливаа контентыг Бид хариуцахгүй, аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй.
    2. Өөр вебсайтын холбоосууд нь гагцхүү мэдээллийн зорилготой бөгөөд энэ нь тэдгээр вебсайт эсхүл тэдгээрийн контент, өмчлөгч, оператор эсхүл түүнтэй холбоотой бусад талуудыг аливаа байдлаар дэмжсэн дэмжлэг биш болно.
  • Оюуны өмчийн эрхийг хамгаалах
  1. Платформ дээрх лого, нэр, бүтэц, загвар дизайн, шийдэл, үзүүлж буй үйлчилгээ, видео, зураг контент, мэдээлэл нь Вилэнд Капитал ББСБ ХХК-ийн өмч бөгөөд тэдгээрийг хуулах, дуурайх, бусад задруулах, нийтэд нээлттэй болгох, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  2. Вилэнд Капитал ББСБ ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • Бусад
  1. Вилэнд Капитал ББСБ ХХК нь Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.welend.mn веб сайт дээр нээлттэй нийтэлнэ. Хэрэглэгч нь тухай бүр танилцаж дагаж мөрдөх үүрэгтэй.
  2. Хэрэглэгч нь Платформын үйлчилгээний нөхцөл, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Вилэнд Капитал ББСБ ХХК хариуцахгүй. Хэрэглэгчид Вилэнд Капитал ББСБ ХХК-ийн ажлын цагаар Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах нээлттэй байна.
  3. Үйлчилгээний нөхцөл, үйлчилгээтэй холбоотой Вилэнд Капитал ББСБ ХХК-тай холбогдох аливаа мэдээллийг Хэрэглэгч apply@welend.mn хаягаар илгээнэ.