МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО /Хураангуй/
- Мэдээлэл болон түүнтэй холбоотой үйл явц, мэдээллийн систем, сүлжээ нь байгууллагын хөрөнгө мөн. Мэдээлэл нь байгууллагын бусад эд хөрөнгийн нэгэн адил хамгаалагдаж, бүртгэгдсэн байна.
- Байгууллагын мэдээлэл бүрэн бүтэн байх шаардлагын дагуу мэдээллийг дамжуулах, боловсруулах үеийн санамсаргүй болон санаатай өөрчлөлт нь хянагддаг байна.
- Байгууллагын мэдээлэл, мэдээллийн систем халдашгүй, нууцлалтай байна. Мэдээлэл, мэдээллийн системүүд нь нууцын зэрэглэлээр ангилагдах бөгөөд эрх олгогдоогүй этгээдэд хаалттай, хандах боломжгүй байна.
- Байгууллагын мэдээлэл хүртээмжтэй байна. Мэдээлэл, мэдээллийн системүүд нь нууцын зэрэглэлээр ангилагдаж эрх бүхий этгээд цаг алдалгүй хандах, ашиглах боломжтой байна.
- МАБ-тай холбоотой зөрчилд хариуцлага тооцон ажиллана.
-
Компани бизнесийн тасралтгүй ажиллагааны
төлөвлөгөөнд МАБ-ыг багтаан, аюул ослын үед ажиллах төлөвлөгөөтэй байж аюул
осол, эрсдэл тохиолдохоос сэргийлж ажиллана.