“WELEND.MN” НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд өөрчлөлт оруулсан огноо: 2022 оны 3-р сарын 2-ны өдөр

Энэхүү Нууцлалын бодлого Таны (“ Та ” эсвэл “ Хэрэглэгч ”)-г WELEND.MN (“ Платформ ”)-д  нэвтэрч, санал болгож буй үйлчилгээг ашиглах үед Вилэнд Капитал ББСБ ХХК (“ Welend ” эсхүл “ Бид ”)-ээс хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

Та “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй. Хэрэглэгч Нууцлалын бодлогод заасан хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулахтай холбоотой бүхий л нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би зөвшөөрч байна” гэсэн хэсгийг дарснаар платформыг ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах, дамжуулах цахим зөвшөөрлийг Welend-д олгосон гэж үзнэ. Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол “Татгалзаж байна” гэсэн товчийг дарж, татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд Welend Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй тул платформыг бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго 
  1. Welend нь www.welend.mn вебсайт, iOS болон Аndroid үйлдлийн системийг дэмждэг төхөөрөмжүүдэд зориулсан аппликейшнд бүртгүүлсэн Хэрэглэгчид цахим зээлийн болон бусад үйлчилгээг үзүүлнэ. 
  2. Welend Таныг таньж, баталгаажуулах, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, санал болгож буй үйлчилгээг шууд хүргэх явцад Танаас олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
  3. Платформын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдлийг хүргэх зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана. 
  4. Хэрэглэгч Платформд үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй, мэдээллийг дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэж Welend-ийн үйлчилгээг авах боломжгүй болох, үүнээс үүдэж Welend болон бусад Хэрэглэгчид учирсан хохирлыг бие даан хариуцна.
  5. Welend Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
  6. Хэрэглэгч Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар “Вилэнд Капитал ББСБ” ХХК-ийн apply@welend.mn хаягаар болон 76112247 утасны дугаарт холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Цуглуулж, боловсруулж, ашиглах хувийн мэдээллийн жагсаалт 
  1. Welend Таны мэдээллийг дараах цахим эх үүсвэрүүдээс хүлээн авч, хадгалж, боловсруулна. Үүнд: www.welend.mn, Welend APP болон Танд санал болгож буй үйлчилгээг үзүүлэхэд хамтарч буй веб сайт, гар утасны програм хангамж болон бусад цахим технологи хамаарна.
  2. Welend-ээс санал болгож буй үйлчилгээг хүргэх зорилгоор Хэрэглэгчээс оруулсан дараах мэдээллүүд:
    1. Хэрэглэгчийг таньж, баталгаажуулах зорилгоор иргэн бол овог, нэр, төрсөн огноо, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэх, гадаад пасспорт, зураг, хуулийн этгээд бол хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрх бүхий этгээдийн иргэний цахим үнэмлэх зэрэг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
    2. Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, хэрэглэгчийн нууц үг, нууц код, нэвтрэх нэр, баталгаажуулах и-мэйл хаяг, утасны дугаар, цахим гарын үсэг;
    3. Зээлийн мэдээлэл, банкны дансны мэдээлэл зэрэг зээлийн болон санхүүгийн мэдээлэл;
    4. Таны ирүүлсэн зээлийн хүсэлтийн мэдээлэл, бусад хүсэлт, асуултыг шийдвэрлэж хариу өгсөн талаарх мэдээлэл;
  3. Хэрэглэгчийг платформд нэвтэрсэн цагаас эхлэн тодорхой үйлчилгээг авч байх хугацаанд тухайн төрлийн үйлчилгээг сайжруулж, хөгжүүлэх, Танд хялбаршуулсан хэрэглээг бий болгох, зөвшөөрөлгүй хандалтыг тодорхойлох зорилгоор тухай бүр дараах мэдээллийг автоматаар цуглуулна. Үүнд:
    1. Газар зүйн байршил, үйлдлийн систем, веб хөтчийн нэр болон хувилбар, IP хаяг, цахим протокол, платформд нэвтэрсэн хугацааны мэдээлэл;
    2. Таныг баталгаажуулах нууц үг, цахим өгөгдөл, аюулгүй байдлын асуулт, хариулт, хандсан мэдээллийн урсгал;
    3. Таны идэвхтэй ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл, төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдтэй холбоотой бүхий л мэдээлэл;
    4. Cookies файлын тусламжтайгаар (вебсайт эсхүл төхөөрөмжийн хөтөч дээр хадгалагдсан мэдээлэл, хандсан мэдээллийн эх сурвалж) цуглуулсан мэдээллүүд; 
  4. Гуравдагч этгээд хууль, тогтоомжид заасан үндэслэлээр Таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж болно. Үүнд:
    1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу “Welend” мэдээлэх үүрэгтэй этгээд юм. Сэжигтэй гүйлгээ илрүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв эсэхийг холбогдох төрийн байгууллагаас тодруулах ажлын үр дүнд хүлээн авсан бүхий л мэдээлэл;
    2. Монгол Улсын хуулиар зөвшөөрсөн бусад мэдээлэл;
  • Мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
  1. Welend Таны хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг санал болгох, платформыг хөгжүүлэх, хувийн мэдээллийг хамгаалах, цахим халдлагаас сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, залилах болон мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүднээс дараах тохиолдлуудад таны хувийн мэдээллийг боловсруулж ашиглана. Үүнд:
    1. Хэрэглэгчийг таньж мэдэх, баталгаажуулах үйл ажиллагаанд;
    2. Үйлчилгээний нөхцөлд заасан эрхийн хэрэгжилт, үүргийн биелэлтэд хөндлөнгийн хяналт тавих явцад;
    3. Гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлага гаргахад;
    4. Welend-ийн үйлчилгээг сайжруулах судалгааг авч, үр дүнг хэрэгжүүлэхэд;
    5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон илрүүлэх ажиллагаанд;
    6. Welend-ийн санал болгож буй үйлчилгээг хэрэглэх бүрд;
    7. Welend-ийг Тантай холбох, үүссэн асуудлыг шийдвэрлэх явцад;
    8. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад;
    9. Хэрэглэгчид зориулсан шинэ, хялбар хэрэглээг нэвтрүүлэх, хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх явцад;
  2. Таны хувийн мэдээллийг хэрэглэгчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд Welend боловсруулж, ашиглана.
  3. Welend Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх зарчмыг баримталж, хувийн мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаагаар хадгална.
  4. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл; хандах эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн задруулахгүй байх үүргийг хүлээнэ. Хориглосон зохицуулалтыu зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
  5. Хэрэв Та өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллээ алдсан эсхүл бусдад шилжүүлсний улмаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна. Иймд Та өөрийн нэвтрэх нэр, нууц үг, цахим гарын үсэг, баталгаажуулах асуулт, хариулт, гүйлгээний нэг удаагийн код, OTP код зэрэг мэдээллийг бусдад дамжуулахгүй байх арга хэмжээг авч, хувийн мэдээллийн нууцлалыг хадгална уу.
  6. Хэрэв Та хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд Таны бүртгэлээр нэвтэрсэн байх тохиолдолд тэр даруйд Welend-д мэдэгдэх үүрэгтэй.
  7. Кибер халдлага, албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Welend-ээс таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
  • Мэдээллийг дамжуулах, нийтэд ил болгох нөхцөл
  1. Монгол Улсын хуулийн дагуу Таны хувийн мэдээллийг Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд Welend мэдээллийг шилжүүлэх үүрэгтэй.
  2. Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
  3. Хууль бус үйл ажиллагаа болон Вилэнд Капитал ББСБ ХХК-ийн дүрэм, журмыг зөрчигдсөн эсэхийг илрүүлэх, эсхүл аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөндлөнгийн этгээдээр дүгнэлт, зөвлөмж гаргуулахаар хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах бөгөөд тухайн этгээд Таны хувийн мэдээллийг боловсруулна.
  4. Welend хуульд зааснаас бусад тохиолдолд Таны хувийн мэдээллийг төрийн байгууллага болон үзүүлж буй үйлчилгээнд хамаарахгүй байгууллагад гаргаж өгөхгүй, бусад байгууллага, хувь хүний шаардлагаар, эсхүл өөрсдийн санаачилгаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй, Таны мэдээллийн нууцлалыг хадгална.
  5. Welend Монгол Улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.
  • Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт
  1. Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг apply@welend.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
  2. Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
  3. Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж,  хариу мэдэгдэх болно.
  4. Welend Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
  5. Платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээг 18 насанд хүрээгүй этгээдэд үзүүлэхгүй тул Welend 18 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй байх зарчмыг баримтална.
  6. Welend 18 насанд хүрээгүй иргэн хэрэглэгчээр бүртгүүлснийг илрүүлсэн тохиолдолд тухайн Хэрэглэгчийн мэдээллийг устгах арга хэмжээг авна.
  • Нууцлалын бодлогын шинэчлэлт
  1. Welend Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр цахим мэдэгдэл хүргүүлэх бөгөөд www.welend.mn вебсайтад нээлттэй нийтэлнэ. Хэрэглэгч тухай бүр оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцах үүрэг хүлээнэ.
  2. Таныг үйлчилгээ авах явцад Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлд өөрчлөгдсөн Нууцлалын бодлогыг баримтална.